Wednesday, July 8, 2009

Summon Queen of Pain




Акаша нь Фростморнын олзолж авсан олон сүнснүүдийн нэг билээ. Баншитай адил Харанхуйн эзэнт зүтгэхээр булшнаасаа боссон тэрээр дахин ариун бодис болохыг хүүссэн байна. Тэрээр Суккубагийн чадваруудыг ойд тэнүүчилж явахдаа суржээ. Акаша-г Өвдөлтийн хатан хаан гэж нэрлэсэн нь үнэхээр оновчтой юм учир нь тэрээр дайснуудынхаа өвдөлтийг мэдрэн таашаал авдаг байна. Ингэхдээ суккубагийн хорт хутгыг ашиглахаас гадна сэтгэл донслогомоор чанга хашгиралтаа ашигладаг юм. Акашаа нь дайснуудынх нь хэнгэрэг хагартал чанга орилдог төдийгүй ингэж хашгираснаас нь болж газар дэлхи хүртэл тайван байж чадахгүй доргиж чичирдэг байна.

Хүч - 16 + 1.7
Авъяас - 18 + 2.0
Оюун ухаан - 19 + 2.5

Чадварууд: Shadow Strike, Blink, Scream of Pain, and Sonic Wave.

Довтлох радиус 550.
Гүйх хурд 300.

Sunday, July 5, 2009

Summon Slithereen Guard




Нагын хүчирхэг хаан Слардар нь Галан Легионы довтолсоны дараагаар далайн гүнээс гарч иржээ. Довтолгооны дараа орчлон дэлхийд эмх замбараагүй байдал үүссэнийг дайламдуулан эртнээс үзэн яддаг байсан Шөнийн Эльфуудыг хөнөөхөөр шийдсэн байна. Иймээс тэрээр Ташууртай нэгдэжээ. Түүний трайдар нь агуу их хүчтэй бөгөөд ямарч баатрын хамгаалалт, хуягийг хялбархан бут цохих чадвартай юм.

Хүч - 21 + 2.8
Авъяас - 17 + 1.9
Оюун ухаан - 15 + 1.5

Чадварууд: Sprint, Slithereen Crush, Bash, and Amplify Damage.

Довтлох радиус 100 (рукопашный).
Гүйх хурд 300.

Summon Nerubian Assassin




Ануб'арак нь өмнө нь өөрсдийнхнийхээ дунд шилдэг нь байжээ, гэвч Аалзнуудын 2-р дайнд алагджээ. Үхэгсдийн эзэн түүнд мөнхий амьдрал бэлэглэхдээ өөрт нь үнэнчээр зүтгэх хариу болзол тавьжээ. Ануб'арак нь гадуураа өргөст хуягтай бөгөөд энэ хуяг нь бараг л үл нэвтлэм төдийгүй түүн рүү довтолсон дайсанд гэмтэл учруулдаг байна. Ануб'арак-т аюул тулгарсан үед тэрээр эдгээр өргөсүүдээрээ дайснууд руугаа буудан тэднийг ноцтой гэмтээдэг ажээ. Ануб'арак сөрөг энергийн хүчтэй урсгалаар дайснууд руугаа буудахаас гадна харанхуйн хүчтэй цохилтыг эзэмшижээ.

Хүч - 18 + 2.0
Авъяас - 19 + 2.2
Оюун ухаан - 18 + 2.1

Чадварууд: Impale, Mana Burn, Spiked Carapace, and Vendetta.

Довтлох радиус 128 (рукопашный).
Гүйх хурд 300.

Summon Doom Bringer




Харанхуйн эзэн Саргарасын удирдлаган доор Галан Легионы тамын цэргүүд анх удаа довтолгоо хийхэд тэр дунд Люцифер шилдгийн нэг байжээ. Түүний жинхэнэ эзэн нь өөрийг нь Харанхуйн эзэнд үнэнч байхыг захисан юм байна. Иймд тэрээр эзнийхээ эхэлсэн хэргийг үргэлжлүүлэн Саргарасын талд тулалдаж байгаа юм. Люцифер дайснуудда айдас төрүүлэн шидийн тусламжтайгаар газар дэлхийг галд автуулна. Тэрээр барьцаанд хэнийг ч авдаггүй зөвхөн устгаж үгүй хийхийг л мэднэ. Харин түүнтэй үргэлжлүүлэн зөрүүдлэн тулалдаж байгаа хэнийг ч болов Люцифер тамлан шаналгаж алдаг байна.

Хүч - 26 + 3.2
Авъяас - 11 + 0.9
Оюун ухаан - 16 + 2.1

Чадварууд: LVL? Death, Devour, Scorched Earth, and Doom.

Довтлох радиус 150 (рукопашный).
Гүйх хурд 300.

Summon Skeleton King




Өөрийн газар нутгийг чин үэнэнчээр хамгааалан сайн үйлийг бүтээх эрмэлзлээр дүүрэн байсан нэгэн баатрыг харын хүч харанхуйн тамд хүчээр унагаажээ. Одоо Люцифер түүнийг эргээд азар луу илгээжээ, гэхдээ одоо энэ газар дэлхий хорон муу бүхнээр дүүрэн болсоноос гадна өмнө нь баатар эр байсан тэрээр одоо араг ястануудын хаанд хувилан араасаа Ташуурын цэргийг дагуулан тулалдаж байгаа юм. Харанхуйн эзний тушаалыг л биелүүлэн Леорик хаан дэлхий дээр үхэл авчирч байна. Тэрээр өөрийн шидэт алхаар хүчтэй цохихоос гадна ойр хавьд байгаа дайснуудынхаа цусыг сорох чадвартай ажээ. Түүнийг үхэшгүй мөнх амьдралтай гэж ярих бөгөөд алханд өртсөн хэн ч болов эргэж сэхэхгүй гэлцдэг байна.

Хүч - 22 + 2.9
Авъяас - 18 + 1.7
Оюун ухаан - 13 + 1.6

Чадварууд: Storm Bolt, Critical Strike, Vampiric Aura, and Reincarnation.

Довтлох радиус 128 (рукопашный).
Гүйх хурд 300.

Summon Night Stalker




Галан Легион сүйрэхээс өмнө Баланар нь Харанхуйн эзний нэг байсан. Одоо тэрээр өөрийн төлөө амьдраж байгаа бөгөөд өөрийн хамгийн том өстөн дайсан болох Шөний эльфуудийн эсрэг тулалдаж байна. Тэрээр сарны энергээр тэжээгддэг учир шөнийн цагаар илүү хүчтэй байдаг. Мөн Баланар байгалийг захирч чадах бөгөөд өөрийн хүслээр өдрийг шөнө болгох чадвартай юм. Түүний нэрийг зөвхөн дурьдах эсвэл түүнийг дөнгөж харахад айдас төрдөг байна.

Хүч - 23 + 2.8
Авъяас - 18 + 2.25
Оюун ухаан - 16 + 1.25

Чадварууд: Hunter in the Night, Crippling Fear, Void, and Darkness.

Довтлох радиус 100 (рукопашный).
Гүйх хурд 295.

Summon Gorgon




Дайснуудаа чулуу болгон хувиргадаг байсан домогт Горгона-гийн нэрээр нэрлэгдсэн Наг гүнж. Хэдий Наг гүнж нь Горгона-ийн энэхүү чадварыг эзэмшээгүй ч гэсэн хамгийн хүчтэй баатар ч бахадмаар чадваруудыг тэрээр эзэмшижээ. Наг гүнж олон жилийн турш нум сумаар харваж хичээллэсний үр дүнд одоо тэрээр нэгэн зэрэг олон сумаар гайхалтай мэргэн харваж чаддаг болсон. Түүний ид шид өөрийг нь биеийн хүчний нөлөөллөс хамгаалах бамбай болдог. Агаар дахь электронуудыг хөдлгөөнд тодорхой чиглэлд оруулсанаар Наг гүнж цахилгаан гүйдэл үүсгэж чаддаг төдийгүй тэр гүйдэл нь нэг дайснаас нөгөөд шилжин тэднийг гэмтээдэг байна.

Хүч - 14 + 1.85
Авъяас - 20 + 2.5
Оюун ухаан - 19 + 2.25

Чадварууд: Chain Lightning, Mana Shield, Split Shot, and Purge.

Довтлох радиус 600.
Гүйх хурд 300.


Монголын Dota allstar блогт тавтай морил... © 2008. Free Blogspot Templates Sponsored by: Tutorial87 Commentcute Blogger Templates