Tuesday, June 30, 2009

Summon Drow Ranger




Трэксекс нь өөрийн нутаг болох Кель`талас-д чадварлаг харваач байжээ. Гэвч Ташуур дайран Үхэгсдийн баатар түүнийг амьгүй биед үүрдийн тамд унагсан. Хэдий тэрээр өөрөө үхэгсэдэд ордог ч гэсэн эльфуудын талд тулалдах болсон. Харанхуйн анчин тэрээр Ташуур болон Үхэгсдийн хаанаас өшөөгөө авахын тулд түний цэргүүдийг өршөөлгүй устгана. Гэвч тэрээр өөрөө амьгүй биет учир эхлээд түүнд эльфууд итгэхгүй байсан боловч Харанхуйн анчин чин үнэнчээр тулалдсанаар тэдний итгэлийг олж авч чадсан юм. Тэрээр гэрэл гэгээ болон сайн сайхны төлөө үүрд мөнх тулалдахаа амлсан. Түүний жинхэнэ нэр нь Сильвана, Кель'таласа-ийн захирагч юм.

Хүч - 17 + 1.9
Авъяас - 22 + 2.9
Оюун ухаан - 15 + 1.4

Чадварууд: Silence, Trueshot Aura, Frost Arrows, and Marksmanship.

Довтлох радиус 600.
Гүйх хурд 300.

Summon Anti-Mage




Агуу зөнч Фарионы ихэр хүүхдүүд Террорблэйд болон Магина 2 нь бурхадын чадварыг эзэмшсэн: Террорблэйд амьдралын хүчийг ашигладаг бол Магина энергийг удирдах чадвартай. Магина гадаад ертөнцтэй тогтмол харьцдаг байснаараа эсэргүйцэх чадвар мөн гэрээс хурдан шилжих чадварыг эзэмшсэн байна. Түүний ихэр нь харын талд зүтгэх болсон учир эльфууд Магинаг өөрийн талд тулалдхыг гуйхад тэрээр зөвшөөрсөн.

Хүч - 16 + 1.9
Авъяас - 22 + 2.8
Оюун ухаан - 15 + 1.5

Чадварууд: Spell Shield, Mana Break, Blink, and Mana Void.

Довтлох радиус 100 (рукопашный).
Гүйх хурд 320.

Summon Dragon Knight




Тал хүн-тал луу тэрээр балчир байхдаа ганцаар хоцорсон юм. Тэрээр ертөнцийн хорон муу санаа болон өөрийнх нь дотор өдөр ирэх тусам хүчирхэгжиж байгаа эрх мэдлийн шуналаас айсаар явжээ. Ингэсний эцэст Dragon Knight хүчирхэг Друид дээр хүрч ирсэнээр өөрийн хоёрдмал сэтгэлийн дундрашгүй энергээс сэтгэл ханамж авахыг сурсан байна. Тэрээр сэлмийн урлагийг гайхалтай эзэмшсэн төдийгүй өөрийн хүслээр хүчирхэг луу болон хувирч уур хилэнгээ бадраан галаар маналзуулан дайснуудаа хайр найргүй устгадаг.

Хүч - 19 + 2.8
Авъяас - 19 + 2.2
Оюун ухаан - 15 + 1.7

Чадварууд: Breathe Fire, Dragon's Blood, Dragon's Tail, and Elder Dragon Form.

Довтлох радиус 125 (рукопашный).
Гүйх хурд 290.

Summon Bounty Hunter




Энэ баатар нь маш чадварлаг бөгөөд өөрийн чадваруудыг маш гайхалтай ашигладаг. Түүний өмнөх амьдралын талааар тийм ч олон зүйл тодорхой биш байдаг боловч түүний чадварууд нь үнэхээр гайхалтай юм. Зарим нь түүнийг нинжануудтай хамт сурч байсан гэдэг бол нөгөө хэсэг нь түүний авъяасыг төрөлхийн гэдэг. Тэрээр одоо маш оновчтой шиддэг төдийгүй 2 сэлмээ ашиглан дайснаа ялан дийлдэг. Түүний ов мэх, авъяас чадвар нь олонд заягаагүй юм. Bounty Hunter нь дайнд зөвхөн гавьяа шагналын төлөө л оролцож байгаа.

Хүч - 17 + 1.8
Авъяас - 21 + 3.0
Оюун ухаан - 16 + 1.4

Чадварууд: Jinada, Wind Walk, Shuriken Toss, and Track.

Довтлох радиус 128 (рукопашный).
Гүйх хурд 315.


Summon Centaur Warchief



Кентавруудын дунд ч гэсэн авраг биетэнд тооцогддог байсан Брэдуорден нь омогийнхоо ахлагч нь байжээ. Түүний омгийн олонхийг нь Ташуур олзлосон, гэхдээ Брэдуорден нь түүний муу нөлөөнд автхад дэндүү шудрага юм. Иймд тэрээр өөрийн омгийн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тулалдах хэрэгтэй болсон. Одоо тэрээр тулаанд амь үрэгдсэн омог нэгтнүүдийнхээ төлөө уур хилэнгээ барьж ядан Ташуурын эсрэг тулалдаж байна. Брэдуорден уул мэт хүчтэй, уул мэт аврага биетэй бөгөөд хутга шиг иртэй сүхээрээ дайснуудаа устгасаар байгаа.

Хүч - 23 + 2.6
Авъяас - 15 + 2.0
Оюун ухаан - 15 + 1.6

Чадварууд: Double Edge, Return, Hoof Stomp, and Great Fortitude.

Довтлох радиус 100 (рукопашный).
Гүйх хурд 300.

Summon Pandaren Brewmaster




Холын Пандария арал дээр орших шар айраг хийхчидийн нууц нийгэмлэгээс гаралтай Магникс ууланд орших Stonetalon-ы гэртээ энгийн амьдралаар амьдарч байжээ. Гэвч холын Пандария-гийн алтан эргүүд хүртэл Үхэгсдийн хаанд бузарлуулсан байсан. Орон нутгийн ахмадууд нутгийнхаа чадварлаг дайчин Магниксд хандан эльфуудын далбаан доор тулалдхыг уриалжээ. Эльфууд ялан дийлсэнээр цус урсалт зогсох төдийгүй байгалийн тэнцвэрт байдал эргэн сэргэх юм.

Хүч - 23 + 2.9
Авъяас - 16 + 1.95
Оюун ухаан - 14 + 1.25

Чадварууд: Thunder Clap, Drunken Haze, Drunken Brawler, и Primal Split.

Довтлох радиус 100 (рукопашный).
Гүйх хурд 300.

Summon Bristleback




Rigwarl нь зүүн дэлт баатруудын дундаас хамгийн хүчтэй баатар юм. Ташуурын үхэгсэд довтлох үед газар нутагаа хамгааалхыг хичээсэн боловч чадаагүй учир эльфуудтэй нэгдсэн. Тэрээр адгуус шиг тулалдан, дайтах үедээ амьтны зөн билэгийг ашигладаг байна.

Хүч - 22 + 2.7
Авъяас - 17 + 1.8
Оюун ухаан - 14 + 2.2

Чадварууд: Bristleback, Quill Spray, Viscous Nasal Goo, и Warpath.

Довтлох радиус 100 (рукопашный).
Гүйх хурд 295.

Summon Shadow Shaman




Rhasta бөө троль нь вуду-чуудын шидийг сайтар судласан авъяастай баатар юм. Эльфууд болон үхэгсэдийн хооронд дайн гархад Сүүдрийн хаан Rhasta эльфуудэд үнэнчээр зүтгэхээ амласан. Тэрээр үргэлж авъяаслаг бөө байсан бөгөөд могойнуудыг дуудаж дайснуудаа үхлүүт боомилж мөн тэднийг хэсэгхэн хугацаанд үйл хөдлөлийг нь хорьж, цахилгаанарр цахих чадвартай юм.

Хүч - 16 + 1.6
Авъяас - 16 + 1.6
Оюун ухаан - 21 + 3.0

Чадварууд: Shackles, Voodoo, Forked Lightning, и Mass Serpent Ward.

Довтлох радиус 500.
Гүйх хурд 275.

Summon Troll Warlord




Sentinel дайнд оролцох цэргүүдийг шилж эхлэхдээ трольчуудыг найдваргүй бөгөөд чадваргүй гэж үзэн үл тоомсорлосон байна. Энэ нь трольчуудын бардам занг хөдөлгөсний төдийгүй тэдний зарим нь нэгдхээс татгалзаж, зарим нь Scourge-ийн талд орсон. Зөвхөн залуухан Jah'rakal л Sentinel-ийн талд тулалдах болжээ. Трольчуудын хэлнээс түүний нэрийг орчуулбал “Нүд сохлом сүх” гэсэн үг юм. Тэрээр сүхээ маш хурдан шидхийн зэрэгцээ дайснаа сохлох техникийг эзэмшсэн байдаг учир түүнийг ийнхүү нэрлэжээ. Гэвч Jah'rakal нь Sentinel-ийн талд тулалдаж байгаа хэдий ч ялалтын төлөө биш мөн Эртний үеийнхний төлөө ч биш харин трольчууд хамгийн сайн дайчид болохыг батлахын төлөө тулалдаж байгаа юм.

Хүч - 17 + 2.2
Авъяас - 21 + 2.75
Оюун ухаан - 13 + 1.0

Чадварууд: Berserker Rage, Blind, Fervor, и Rampage.

Довтлох радиус 500.
Гүйх хурд 285.

Summon Dwarven Sniper




Kardel Sharpeye Каз'Модана-гийн чадварлаг мэргэн бууч юм. Өөрийн эрдэм чадал, авъяас билэг, хурц нүд, буугаа ашиглаг дайснуудыг холоос онилон буудаг байна. Тэрээр онилж буй байгаа сайтар судлан эмзэг газрыг нь илрүүлэн хүчтэй гэмтээх чадвартай. Мөн түүнчлэн хэсэгхэн хугацааны дараа дайснаа ганцхан сумаар алах чадалтай. Түүний буу нь гар бөмбөгийг давхар шидсэнээр их хэмжээний гэмтэл сүйрлийг дагуулдаг байна.

Хүч - 16 + 1.7
Авъяас - 21 + 2.9
Оюун ухаан - 15 + 2.6

Чадварууд: Take Aim, Headshot, Scatter Shot, и Assassinate.

Довтлох радиус 550.
Гүйх хурд 290.

Summon Moon Rider




Элуна бурханы баатар Сарны Соёо нь ташуурын явуулсан үхэгсэдтэй эльфүүдтэй хамт тулалдаж байгаа. Тэрээр сарны туяанаас өөрийн хүчийг сэргээдэг. Сарны Соёо нь Элуна бурханы болон эльфүүдийн дайснуудтай өршөөлгүйтулалдан, элуна бурханд чин үнэнчээр зүтгэнэ. Тэрээр өөрийгөө сарны гэрлээр хүрээлэн сарны хилэнги дайснууд дээрээ буулгадаг. Энэ баатар нь элфүүдийн хувьд гэрэт цамхаг бөгөөд үргэлж сэргэг байдаг хамгаалагч болдог.

Хүч - 15 + 1.75
Авъяас - 22 + 2.8
Оюун ухаан - 16 + 1.85

Чадварууд: Lunar Blessing, Lucent Beam, Moon Glaive, и Eclipse.

Довтлох радиус 330.
Гүйх хурд 320.


Summon Holy Knight




Гэгээн баатар дайнд оролцсоноор дайны түүх өөр замаар өрнөх болжээ. Энэ баатар нь хорон муу бүхнээр дүүрэн байсан хуучин ертөнц мөхөн шинэ ариун ертөнц бий болохыг зөгнөн гарч ирсэн. Хекстарын далбаан доор тулалдаж байгаа тэрээр хамтрагсаддаа алдар нэр, эд хөрөнгө амласан төдийгүй муу муухай бүхний эсрэг тэмцэхээ амласан баатруудын үнэнч байдлыг шалгаж байгаа юм. Ямар ч үндэстний хамаагүй баатрууд нь түүнд бие сэтгэлээрээ үнэнч байх бөгөөд дайнд ялахын тулд юуны ч өмнө үл зогсоно. Учир нь түүнийг бурхан илгээсэн юм

Хүч - 20 + 1.5
Авъяас - 15 + 2.1
Оюун ухаан - 21 + 2.8

Чадварууд: Penitence, Test of Faith, Holy Persuasion и Hand of God.

Довтлох радиус 600.
Гүйх хурд 295.

Summon Goblin Techies




Гоблинчудын тэсрэлтийн техникчууд нь чөтгөр шиг адтай ухаалаг бөгөөд биеийн хүчний хувьд сул дорой боловч тэднийг үл ойшоож болохгүй. Эдгээр техникчүүд нь газарт янз бүрийн үл үзэгдэгч тэсрэх бөмбөгүүдийг тавьдаг. Тэд Калимдорын оркийн бөө нараар шид заалгаж тэсрэн дайснаа саажуулдаг бөмбөг тавьж суржээ. Тэдэнтэй дайтах үедээ болгоомжлоорой залуусаа.

Хүч - 17 + 2.0
Авъяас - 14 + 1.3
Оюун ухаан - 22 + 2.9

Чадварууд: Land Mines, Stasis Trap, Suicide Squad, Attack!, и Remote Mines.

Довтлох радиус 650.
Гүйх хурд 270.

Summon Stone Giant




Ашенрын хадлаг уулнаас Чулуун аврага биетүүд нь гарсан. Жижиг биетэй дөнгөж төрсөн авраг биет тэрээр бие жижиг ч бэлчээр томтой. Энэ баатар нь өөдөө том том чулуу, газрын хэсгүүдийг авч шидэн дайснууд дээрээ нуранга үүсгэдэг. Тэрээр хаднаас гаралтай учир дайснууд түүн рүү довтлоход хэцүү байдаг. Удаан хугацааны дараа Тини том болдог ... Дайснуудаа айцгаагаара.

Хүч - 24 + 3.0
Авъяас - 9 + 0.9
Оюун ухаан - 14 + 1.6

Чадварууд: Craggy Exterior, Avalanche, Toss, и Grow.

Довтлох радиус 128 (рукопашный).
Гүйх хурд 285.

Summon Phantom Lancer




Түүний жинхэнэ нэрийг дайснууд нь үл мэддэг. Гэхдээ түүний товлосон нэр Азрэйт нь олон зүйлигй өгүүлж байна. Үхлийн элч болох тэрээр үхэгсэдтэй тэмцэх нь тодорхой юм. Азрэйт нь хуурамч ертөнцийг үүсгэх төдийгүй сүнс шиг үл үзэгдэгч болж олон газар нэгэн зэрэг бий болох чадвартай. Энэ баатар дайснууд руугаа сүнсдийн жадыг шиддэг. Түүний шидсэн жад нь өөрийг нь хувилан олшруулж дайснуудтай тэмцдэг байна.

Хүч - 18 + 1.5
Авъяас - 23 + 2.8
Оюун ухаан - 21 + 2.0

Чадварууд: Juxtapose, Spirit Lance, Doppelwalk, и Phantom Edge.

Довтлох радиус 100 (рукопашный).
Гүйх хурд 290.

Summon Prophet




Газар дэлхий хэзээ ч аюулгүй байдаггүй. Ийм учир Furion хэзээ ч амар амгалан байдаггүй. Шөнийн бүх Эльфүүдийн лидер Furion үргэлж ажилан өөрийн ойн халдашгүй байдлыг хамгаалж байдаг. Иймд үхэгсэдтэй тэмцэх дайнд Архимедийн ялагч түүнийг дуудсан юм. Furion нь байгалын уур хилэнг удирддаг түүний тушаалаар моднууд хүрч ирдэг, салхиар алс холд шилжэн байгаль дэлхий өөрөө түүний дайснуудтай тэмцдэг ажээ. Furion нь зөвхөн хамгаалагч төдийгүй тэрээр аврагч юм.

Хүч - 17 + 1.8
Авъяас - 15 + 1.5
Оюун ухаан - 21 + 2.9

Чадварууд: Sprout, Teleportation, Force of Nature, и Wrath of Nature.

Довтлох радиус 600.
Гүйх хурд 300.

Summon Tinker




Boush нь гоблинуудын теникийн шилдэг академид суралцсан. Түүний механикийн системүүд нь өөртөө аюул учруулалгүйгээр дайснууддаа гэмтэл учруулах боломж олгодог. Мөн тэрээр өөрийн зэвсэгээ шинэчлэн илүү хурдан бууддаг болгодог... Мэдлэгийн хүч чадлыг жинхэнэ харуулдаг.

Хүч - 17 + 2.0
Авъяас - 13 + 1.2
Оюун ухаан - 27 + 2.2

Чадварууд: Laser, Heat Seeking Missile, March of the Machines, и Rearm.

Довтлох радиус 500.
Гүйх хурд 305.

Summon Ogre Magi




Stoneblade махчин-мангасуудын аврага Aggron нь эльфийн баатрууд дундаас хамгийн хүчтэй ухаалаг баатар юм. Түүний гэмтээх болон дэмжих тарни нь маш хүчтэй бөгөөд тэрээр богино хугацаанд олон удаа тарниа хэлэх чадвартай байдаг. Эльфууд газар нутагаа хамгаалахад туслаж байгаа тэрээр орлуулашгүй үнэт баатар.

Хүч - 23 + 3.20
Авъяас - 14 + 1.55
Оюун ухаан - 17 + 1.9

Чадварууд: Ignite, Fireblast, Bloodlust, и Multi Cast.

Довтлох радиус 100 (рукопашный).
Гүйх хурд 295.

Summon Ursa Warrior




Scourge довтлохын өмнө ухамсартай furbolgs баавгайнуудын омог Azshara-ийг төвд амьдардаг байжээ. Довтолгооны дараа тэдний олонхийг нь устгасан бөгөөд үлдсэн цөөн хэд нь Sentinel рүү зугатан аврал хайсан байна. Ухамсартай баавгайнуудын дундаас хамгийн хүчтэй нь Ursa юм. Ариун газар нутгийг нь дайснууд бузартуулсанд тэрээр өширхөн байлдах үедээ өөрийн хурц савраараа маш хүчтэй цохин дайсныг дийлдэг байна.

Хүч - 23 + 2.9
Авъяас - 18 + 2.1
Оюун ухаан - 16 + 1.5

Чадварууд: Overpower, Earthshock, Fury Swipes, и Enrage.

Довтлох радиус 100 (рукопашный).
Гүйх хурд 310.

Summon Keeper of the Light




Гэрэлтүүлгийн хаан болон манаг чадварлагаар удирддаг Ezalor нь эрдэмтэн гэдэх бөгөөд олон баатруудын хувьд багш нь болно. Гэвч Шидтэний дайнд тэрээр хамсаатнуудаасаа урвасан учир сүсний ертөнц рүү үүрд мөнх хөөгдсөн байна. Гэлээ гэхдээ sentinel түүний агуу их хүч чадлыг нь мэддэг учир Ezalor-т бодит бие өгч үүнийхээ оронд өөрийн талд Scourge-ийн эсрэг тулалдах болзол тавьсан. Хэдий өмнө нь Ezalor урвагч байсан ч одоо найз нөхдөө дэмжин эрэлхэгээр байдаж байна. .

Хүч - 16 + 1.8
Авъяас - 15 + 1.6
Оюун ухаан - 22 + 2.8

Чадварууд: Illuminate, Mana Leak, Chakra Magic, и Ignis Fatuus.

Довтлох радиус 600.
Гүйх хурд 305.

Summon Enigma




Darchrow нь тэнгэрээс унасан одны үр сад бөгөөд түүнийг шидийн хүчийг ашиглан бараг л амьдаар нь булшилсан байдаг. Тэрээр хамгийн аюултай баатар бөгөөд үзэн ядалт өлөн зэлмүүн байдлаасаа болон олон зуун ертонцийг залгидаг. Одоо тэрээр эльфуудын талд орон тулалдаж байна. Darchrow нь өөрийн хамсаатнуудыг ашиглан цэргүүдээ энэ ертөнцөд авчирдаг. Хоосон ертөнц болон сүүдрийн хүчийг ашиглаж чаддаг тэрээр дайснуудыг татаж хий хоосон ангал үүсгэн тэднийг хороодог байна.

Хүч - 17 + 2.1
Авъяас - 14 + 1.0
Оюун ухаан - 20 + 3.4

Чадварууд: Malefice, Conversion, Midnight Pulse, и Black Hole.

Довтлох радиус 500.
Гүйх хурд 290.

Summon Treant Protector




Treant-ийн маш хөгшин цэцэн Rooftrellen өмнө нь Галын Легион дайрах үед энгийн залуу мод байжээ. Олон мянган жилийн дараа тэрээр маш их хүчтэй болж өөрийн хүч мэдлэгээ ашиглан ойн төглөө хамгаалдаг болсон. Ой дотороо бүрэн хүчтэй тэрээр хамтрагчдаа моднуудаар нуун далдалдаг. Rooftrellen-д ой тусалдаг: эсвэл бамбай болж эсвэл дайснуудыг мөчрөөрөө ороож цохидог.

Хүч - 27 + 3.4
Авъяас - 15 + 2.0
Оюун ухаан - 17 + 1.8

Чадварууд: Nature's Guise, Eyes in the Forest, Living Armor, и Overgrowth.

Довтлох радиус 100 (рукопашный).
Гүйх хурд 300.

Summon Silencer




Quel'Thalas гэдэг ах дүүгийн шидэт барилдлагаас гаралтай Nortrom нь эльфийн хамгийн хүчтэй баатарын нэг бөгөөд улс орныхоо халдашгүй байдлыг хамгаалдаг. Жад шидэх эртний урлагаар хичээллэж Цуст Элфуудын хар шидийг суралцсанаар өөрийн дайсны шидийн энергийг унтраадаг. Жадаа шидийн хүчээр цэнэглэн дайсныхаа мана дуусахын өмнө түүнийг гэмтээдэг. Ингээд аллага болгоныхоо дараа оюун ухааны оноог цуглуулдаг. Өөрийн энергийг нэг дор төвлөрүүлж дайснуудаа шидийн замбраагүй байдалд оруулснаар тэд ямарч тарина хэрэглэх чадваргүй болдог. Scourge-ийг ялахын тулд тэрээр өөрийгөө гаргуунд гаргахад бэлэн бөгөөд эцсийн амьсгал хүртлээ дайтана.

Хүч - 17 + 1.7
Авъяас - 16 + 2.1
Оюун ухаан - 21 + 2.5

Чадварууд: Curse of the Silent, Glaives of Wisdom, Last Word и Global Silence.

Довтлох радиус 600.
Гүйх хурд 290.

Summon Juggernaut




Дайсны бамбайг маш хялбараар нэвтлэн гэмтээдэг. Үхлийн бүжгинд эргэж байдаг. Бугуйгаараа хүчтэй цохидог. Дайснаа маш их хурдтайгаар хэрчин хаядаг. Yurnero нь жинхэн төгс баатар тэрээр өөрийн сэлэмний иртэй нэгдэх мэт болдог. Тэр бүгдийг хийхэд бэлэн байдаг бөгөөд түүний тавьлан Juggernaut болох.

Хүч - 17 + 1.9
Авъяас - 20 + 2.85
Оюун ухаан - 14 + 1.4

Чадварууд: Healing Ward, Blade Fury, Blade Dance, и Omnislash.

Довтлох радиус 100 (рукопашный).
Гүйх хурд 290.

Summon Slayer




Lina Inverse нь агуу их хүчтэй шидтэн эмэгтэй. Тэрээр дээрэмчидийн эд баялагийг авах гэж дээрэмчдийг алсан мөн лууг устгах үедээ санамсаргүй хотыг сөнөөснөөрөө алдартай. Lina Inverse нь дайснуудаа галт бөмбөлгүүдээр цохидогийн сацуу илүү хүчтэй таринуудыг сурсан (Dragon Slave болон Laguna Blade). Тэрээр алт болон хүчтэй зэвсгийг л эзэмших хүсэлтэй тул Sentinel-д шан харамжаар Хөлдөөсөн хаан сэнтийг устгахад туслаж байгаа.

хүч - 18 + 1.5
Авъяас - 16 + 1.5
Оюун ухаан - 19 + 3.2

Чадварууд: Dragon Slave, Light Strike Array, Ultimate, и Laguna Blade.

Довтлох радиус 600.
Гүйх хурд 300.

Summon Lone Druid




Syllabear түүний үндэстэн өөрийн эрх чөлөөний төлөө дайтах үед төржээ. Syllabear-т аюул заналхийлж байсан учир түүнийг баавгай болгон хувиргаж ойруу явуулжээ. Тэрээр хамт өссөн баавгайнуудтай адил хүчтэй мөн өршөөлгүй болсон. Друидуудын хүчийг ашиглан Syllabear нь уур хилэнгийн байдалд шилжиж эсвэл ойн бусад амьтдыг тусламж болгон дуудаж чаддаг. Furion Prophet Syllabear-т түүний жинхэн дүр төрхийг эргүүлж олгоод Sentinel-тэй тулалдах боломж олгосон.

Хүч - 17 + 2.1
Авъяас - 24 + 2.7
Оюун ухаан - 13 + 1.4

Чадварууд: Summon Spirit Bear, Synergy, Rabid, и True Form.

Довтлох радиус 550.
Гүйх хурд 305.

Summon Stealth Assassin




Сатирчуудын доминионы өв залгамжлагч Rikimaru-ууг тэдний үндэстний хамгий чадварлаг хүчтэй дайчид сургаж байжээ. Гэвч Галын Легионы цэргүүд олон сатирчуудыг ойн хэрэггүй амьтад болгожээ. Иймд Rikimaru Scourge-аас өшөө авахаа андгайлан өөрийн дайтах чадварыг хөгжүүлсэн. Өөрийн биеийн намхан байдлаа ашиглан тэрээр үл үзэгдэгч болж дайснуудаа сандралд оруулдаг. Мөн мананг ашиглан өөрийгөө далдлахын сацуу дайснуудаа дуугуй болгодог.

Хүч - 17 + 2.0
Авъяас - 24 + 2.9
Оюун ухаан - 14 + 1.3

Чадварууд: Backstab, Blink Strike, Smoke Screen, и Permanent Invisibility.

Довтлох радиус 125 (рукопашный).
Гүйх хурд 300.

Summon Earthshaker




Шим муутай газаруудад Минотавр хэмээх мэргэдүүд амьдардаг талаар яригддаг байсан. Тэд нарын оюун ухаан нь эх дэлхийтэй нэгдмэл байдаг бөгөөд газар шороо Минотавруудыг оюун ухаан болон сэтгэл санаагийг нь тэжээдэг байсан. Эдгээр дайчдаас маш их айдаг байсан. Учир нь тэд том хэмжээний сүйрлийг авчирдаг байсан. Тэдний цохилт бүрийн үед шид нь газраас дээш оргилон гарах ийм л хүчтэй юм. Харамсалтай нь эдгээр мэргэдүүд оньсого мэт гэнэт алга болсон. Эх дэлхийн модонд аюул заналхийлэх үед элч зарлагууд дээрхи мэргэдүүдийг эрэлхийхэд зөвхөн нэгийг нь олжээ.

Хүч - 22 + 2.5
Авъяас - 12 + 1.4
Оюун ухаан - 16 + 1.8

Чадварууд: Enchant Totem, Fissure, Aftershock, и Echo Slam.

Довтлох радиус 128 (рукопашный).
Гүйх хурд 290.

Summon Naga Siren




Slithice нь Нагагийн дунд ганцаардмал байж далайгаас гадуур тэнүүчлэн үргэлж шинэ зүйлийн эрэлд байдаг байсан. Тэрээр эдгээр аялалынхаа үеэр түүнийг сургаж байсан залуу Оркатай тааралдан түүнд дуралсан. Хэдий Орка нь туршлага багатай байсан ч тэрээр Slithice-ийг оркачуудын чадвар тактикийг зааж өгсөн. Slithice сургалтынхаа явцад дайснаа хэрхэн хавханд оруулах талаар суралцсан. Гэвч нэг өдөр Scourge-ууд дайран түүний хайртай залууг нүдэн дээр нь хөнөөжээ. Slithice нь Naga-ийн шидийг ашиглан Scourge-ийг унтуулан зугтаж чадсан. Одоо тэрээр Sentinel-ийн талд хайрын төлөө тэмцэж байна.
Хүч - 21 + 2.3
Авъяас - 21 + 2.75
Оюун ухаан - 18 + 1.65

Чадварууд: Mirror Image, Ensnare, Critical Strike, и Song of the Siren.

Довтлох радиус 100 (рукопашный).
Гүйх хурд 320.

Summon Rogue Knight




Эмх цэгцийн хааны дагалдагч Паладин Sven нь шудрага ёсыг баримтлахыг тангарагаласан. Тэрээр баатар мөн шөнийн эльф болж төрсөн бөгөөд төрснөөсөө хойш нийгмээс хөөгдсөн учир ганцаар амьдарч сурсан. Ганцаар он удаан жил тэнүүчилсний эцэст тэрээр орчны амар амгаланг муу муухай бүхэнээс хамгаалахаар шийджээ. Шудрага ёсны зэвсгээ барин бурхны хүчээр дайснуудаа гэсгээх чадвартай Sven-ий дайтахыг харах нь маш сонирхолтой.

Хүч - 23 + 2.7
Авъяас - 16 + 2.2
Оюун ухаан - 14 + 1.3

Чадварууд: Storm Bolt, Great Cleave, Toughness Aura, и God's хүч.

Довтлох радиус 125 (рукопашный).
Гүйх хурд 295.

Summon Crystal Maiden




Цас мөсний хүчийг удирдах чадвартай Rylai маш гоёмсог баатар. Winterspring-ийн төвд нь шидэтнээр сургагдсан Rylai Sentinel-д өөрийн шидээр хүчин зүтгэдэг. Олон тооны тарьныхаа тусламжтайгаар дайснуудаа хүчтэй гэмтээдэг: эсвэл хүчтэй мөсөн дэлбэрэлт үүсгэн дайснуудаа айлгана эсвэл тэд нарыг мөс болгон хөлдөөдөг байна. Rylai-ын мөсний шидийг ашиглах чадвар нь хязгааргүй байдаг тул түүний дайснууд маш их эмээдэг байна.

Хүч - 16 + 1.7
Авъяас - 16 + 1.6
Оюун ухаан - 21 + 2.9

Чадварууд: Frost Nova, Frostbite, Brilliance Aura, и Freezing Field.

Довтлох радиус 600.
Гүйх хурд 280.

Monday, June 29, 2009

Summon Morphling




Morpling нь байгалын жинхэн урлагийн бүтээл бөгөөд хөгжилийн оргил юм. Тэрээр өөрийн шингэн биеийг аварга том давалгаа болгон хувирган хөдөлж байх үедээ ч дайснуудыг нэргэдэг. Morpling өөрийн хүслээр биеийнхээ химийн найрлагыг өөрчлөхийн сацуу хүчээ авъяас болгох эсвэл авъяасаа хүчинд шилжүүлэх чадвартай. Энэхүү баатар нь өөрийн энергийг дайсандаа аль болох их гэмтэл учруулахад чиглүүлдэг. Гэхдээ түүний хамгийн гол чадвар нь байныхаа толин тусгалыг үүсгэхэд оршино, ингэснээр дайснуудаа цочролд оруулан дайрдаг.

Хүч - 19 + 2.0
Авъяас - 19 + 3.0
Оюун ухаан - 17 + 1.5

Чадварууд: Waveform, Adaptive Strike, Morph, и Replication.

Довтлох радиус 350.
Гүйх хурд 285.

Summon Enchantress




Бүх дриадууд нь Cenarius-ийн охнд боловч Aiushtha нь түүний анхны бөгөөд хамгийн хайртай охин нь. Иймд Aiushtha нь түүний хүчний ихэнхийг өвлөж авсан байдаг. Энэ нь тэрээр хамтрагчдаа эдгээхэд ашигладаг аймхай цох хорхойнууд мөн дайснуудыг захирах чадвараар илэрч байдаг. Тэрээр нүүр тулан биш харин алсын зайнаас дайтахыг илүүд үздэг. Иймд Aiushtha нь өөрийн жадандаа шидийн хүчийг шингээж бай хол байх тусам жад илүү хүчтэй онохоор болгожээ. Тэрээр маш шаламгай бөгөөд түүнтэй дайтсан хэн ч болов Aiushtha дайны талбараас маш хялбараар зугтахыг харах болно.

Хүч - 16 + 2.0
Авъяас - 19 + 1.8
Оюун ухаан - 16 + 2.8

Чадварууд: Untouchable, Enchant, Nature's Attendants, и Impetus.

Довтлох радиус 550.
Гүйх хурд 295.

Summon Lord of Olympia




Хязгааргүй их хүчтэй Zeus бурхан нь хэзээ ч юм бэ өөрийн мөнхийн насаа үхэхсдийн армийг сөнөөх боломжоор сольсон. Түүний сүнс нь үхэшгүй мөнхийн чадвараа гээх үед түүний хүч багассан боловч тэрээр шудрага үнэнийг тогтоохын төлөө сүйтгэх үйлээ үргэлжлүүлсээр байгаа. Одоо тэрээр дайсны эгнээнүүдийг цахилгаан гүйдлээр цохиж, түүний үгнээс зөрсөн тэнэгүүдйиг тэнгэрээс цахилгаанаар нэргэж байсан. Хүчтэй түрэмгийлэн дайрдаг ташуурын дайчид Олимпын эзнээс чичирхийлэн айдаг.

Хүч - 19 + 1.8
Авъяас - 15 + 1.7
Оюун ухаан - 20 + 2.7

Чадварууд: Arc Lightning, Static Field, Lightning Bolt, и Thundergod's Wrath.

Довтлох радиус 350.
Гүйх хурд 295.

Summon Vengeful Spirit




Mortred-ийн цус нэгтэн, урьд өмнө нь хүчирхэг, шөнөөр харагч гэгддэг байсан shendelzare-г өнөөг хүртэл түүний эгчийн үхлийн өмнөх зураглал байнга үзэгдэн зовоож байгаа юм. Elune охиныхоо гуйлтыг зөвшөөрөн Shendelzare-г шинэ биетэй мөн үхэлтэй учирч үзсэн дайчны сүнсийг түүнчлэн нөгөө ертөнцийн хүч чадлыг ашиглах чадварыг олгожээ. Одоо Shendelzare нь айдсаас бүрэн ангижирч харуулуудын армийг манлайлж байна.
Хүч - 16 + 1.8
Авъяас - 22 + 2.35
Оюун ухаан - 15 + 1.75

Чадварууд: Magic Missile, Command Aura, Terror, и Nether Swap.

Довтлох радиус 400.
Гүйх хурд 295.



Монголын Dota allstar блогт тавтай морил... © 2008. Free Blogspot Templates Sponsored by: Tutorial87 Commentcute Blogger Templates